ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2019 ОНЫ 4 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 15. 08 цаг 33 минут

Хүн ам
Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2019 оны эхний 4 сард 632 хүүхэд шинээр мэндэлж, 140 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 492 болж, 2017 оны мөн үеийнхээс 0.6 хувиар буюу 3-аар өслөө. 1000 хүнд ногдох төрөлт 7.82, нас баралт 1.73 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.34 пунктээр,  нас баралт  0.22 пунктээр тус тус буурсан байна.
Хөдөлмөр
Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо  2019 оны эхний 4 сарын байдлаар 1522 байгаагийн 541 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 131 хүнээр буюу 9.4 хувиар, 2018 оны 12 дугаар сарынхаас 307 хүнээр буюу 25.3 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 641 хүн буюу 42.1 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 125 хүн буюу 24.2 хувиар өслөө. Эхний 4 сард хөдөлмөрийн хэлтэст 187 иргэн ажилд зуучлагдан оржээ.
Эрүүл мэнд
Он гарсаар амбулаториор 130.6 мянган хүнд үзлэг хийсэн нь өмнөх оны мөн үеэс 6.4 хувиар, 6.8 мянган хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар тус тус буурсан байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт 51.7 мянган хүн хамрагджээ.
Аймгийн хэмжээнд 630 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 632 хүүхэд болж, өмнөх оны мөн үеийнхээс 10 тохиолдлоор буурсан байна. Эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдэл 1 тохиолдол бүртгэгдсэн бол 0-1 нас эндэгдэл, 1-5 насны эндэгдэл тус тус 2 тохиолдол бүртгэгдсэн байна.



Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2019.07.17-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1200  
Элсэн чихэр   кг     2100  
Цагаан будаа   кг     2300  
Шингэн сүү   литр     1000  
Хонины мах   кг     9000  
Үхрийн мах   кг     10000  
Ямааны ястай мах   кг     8500  
Бензин А-80   литр     1880  
Бензин Ай-92   литр    

1940

 
Дизель түлш   литр    

2470

 
Ноолуур   кг     50000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

3000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он