ДОРНОД АЙМГИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН БАЙДЛЫН 2019 ОНЫ 5 ДУГААР САРЫН ТАНИЛЦУУЛГА ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 14. 01 цаг 19 минут

Хүн ам
Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр 2019 оны эхний 5 сард 800 хүүхэд шинээр мэндэлж, 175 хүн нас баржээ. Хүн амын цэвэр өсөлт 625 болж 2018 оны мөн үеийнхээс 1.9 хувиар буюу 12-аар буурлаа. 1000 хүнд ногдох төрөлт 9.9, нас баралт 2.17 байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад төрөлт 0.5 пунктээр,  нас баралт  0.13 пунктээр тус тус буурсан байна
I.2 Хөдөлмөр
Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо эхний 5 сарын байдлаар 1126 байгаагийн 475 нь эмэгтэйчүүд байна. Эдгээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 76 хүнээр буюу 7.2 хувиар өсч, 2017 оны 12 дугаар сарынхаас  89 хүнээр буюу 7.3 хувиар өссөн  байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 475 хүн буюу 42.2 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеийнхээс 41 хүн буюу 7.9 хувиар буурлаа. Эхний 5 сард хөдөлмөрийн хэлтэст 361 иргэн ажилд зуучлагдан оржээ.

Нийтлэлийн зураг


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2019.07.17-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1200  
Элсэн чихэр   кг     2100  
Цагаан будаа   кг     2300  
Шингэн сүү   литр     1000  
Хонины мах   кг     9000  
Үхрийн мах   кг     10000  
Ямааны ястай мах   кг     8500  
Бензин А-80   литр     1880  
Бензин Ай-92   литр    

1940

 
Дизель түлш   литр    

2470

 
Ноолуур   кг     50000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

3000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он