НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТҮҮВЭР СУДАЛГАА -2013 ЯВАГДАНА.

Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 02 цаг 23 минут

Монгол Улсын "Статистикийн тухай" хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "е"-д "нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг 5 жил тутам" зохион байгуулж явуулахаар заасны дагуу "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013"-г Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сангийн хамтарсан санхүүжилттэйгээр анх удаа 2013-2014 онд зохион байгуулж явуулахаар ажиллаж байна. Монгол Улсын нялхас, хүүхэд, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт, хөгжил, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, нөхөн үржихүй, жирэмсний, төрөх үеийн болон төрсний дараах тусламж, үйлчилгээ зэрэг хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжиж буй бодлого, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлт, мөн Мянганы хөгжлийн зорилт, Хүүхдэд ээлтэй дэлхий ертөнц, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөр зэрэг ОУ-ын болон үндэсний эрх зүйн баримт, бичгийн шалгуур үзүүлэлтүүдийг тооцоход шаардлагатай тоо мэдээллийг бий болгоход судалгааны зорилго оршино.

        Энэхүү судалгаа нь Хүүхэд хөгжил судалгаа, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгаа болон Хүн ам зүй, эрүүл мэндийн судалгааг нэгтгэж, нэгдсэн аргачлалаар явуулж байгаараа ихээхэн ач холбогдолтой. Судалгаанд анх удаа таблет PC ашиглаж, 15500 өрхөөс мэдээлэл цуглуулах гэж байгаагаараа онцлог юм...

       Судалгаанд сонгогдсон өрхийн бүх гишүүн, түүн дотроо 15-49 насны эмэгтэй, 5 хүртэлх насны хүүхэд, 15-54 насны эрэгтэйчүүдийг хамруулж, ганцаарчилсан ярилцлага хийж, мэдээлэл цуглуулна. Мэдээлэл цуглуулахад улсын хэмжээнд нийт 140 хүн ажиллах бөгөөд судалгааны ажилтан бэлтгэх сургалтыг Үндэсний статистикийн хорооноос 9 сарын 4-нөөс 25-ны өдрүүдэд 21 хоногийн турш зохион байгуулж байна. Сургалтаар судалгааны ажилтнуудад айл өрх, хувь хүнээс үнэн зөв мэдээлэл цуглуулах чадвар эзэмшүүлнэ.
      "Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2013" судалгааны мэдээлэл цуглуулалт 2013 оны 10 сараас 12 саруудад явагдаж, 2014 оны 4 сард үр дүнгээ танилцуулна.


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2019.09.25-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1200  
Элсэн чихэр   кг     2100  
Цагаан будаа   кг     2300  
Шингэн сүү   литр     1000  
Хонины мах   кг     8500  
Үхрийн мах   кг     10000  
Ямааны ястай мах   кг     8500  
Бензин А-80   литр     1880  
Бензин Ай-92   литр    

1940

 
Дизель түлш   литр    

2470

 
Ноолуур   кг     50000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

3000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он