ДОРНОД АЙМГИЙН СТАТИСТИКИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЛБАН ХААГЧДЫН СУРГАЛТ

Нийтэлсэн: 2019 он 06 сар 20. 09 цаг 36 минут

Үндэсний статистикийн хорооноос “Статистикийн мэдээллийн чанар, шуурхай байдлыг сайжруулах, төрийн байгууллагуудын статистикийн мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг хангаж, албан ёсны статистикийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэх” сургалт 2019 оны 06 дугаар сарын 17-18-ны өдөр Дорнод аймагт явагдлаа.
Аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөлд зориулсан “Нээлттэй мэдээллийг бий болгох” сэдэвт сургалт, Төрийн албан хаагчдад зориулсан “Мэдээллийн нэгдсэн сангийн уялдааг сайжруулах” сэдэвт сургалт, сумдын Засаг дарга, статистик хариуцсан ажилтнууд, багийн Засаг дарга нарт “Анхан шатны мэдээллийг сайжруулах” сэдэвт сургалтуудыг аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа, Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн референт Г.Батбуян нар нээлээ.
Аймгийн Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Н.Базаррагчаа энэхүү сургалт нь 2019 оны  Байшин, орон сууцны тооллого, 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлын хүрээнд явагдаж байгаад сайшаан сургалтын багийн хамт олонд талархал илэрхийлэн, амжилт хүслээ. 


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2019.07.17-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1200  
Элсэн чихэр   кг     2100  
Цагаан будаа   кг     2300  
Шингэн сүү   литр     1000  
Хонины мах   кг     9000  
Үхрийн мах   кг     10000  
Ямааны ястай мах   кг     8500  
Бензин А-80   литр     1880  
Бензин Ай-92   литр    

1940

 
Дизель түлш   литр    

2470

 
Ноолуур   кг     50000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

3000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он