ДОРНОД АЙМГИЙН ХҮН АМЫН АМЬДАРЧ БУЙ ОРЧИН, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА

Нийтэлсэн: 2019 он 07 сар 02. 01 цаг 53 минут

Монгол Улс Ази тивийн төвд, хойт өргөргийн 410 35” – 520 06”, зүүн уртрагийн 870 47” – 1190 57”-ийн хооронд байрлаж, хойт талаараа Оросын Холбооны Улстай 3543 км, өмнө талаараа Бүгд Найрамдах Хятад Ард Улстай 4709.6 км хиллэдэг бол Дорнод аймаг нь Монгол Улсын зүүн хязгаарт байрлалтай.

Дорнод аймгийн газар нутаг нь Монгол улсын анхны гурван аймгийн нэг болсон Сэцэн хан аймагт 1627 оноос, Хэрлэн барсын чуулганд 1728 оноос, Хан хэнтий уулын чуулганд 1911 оноос харьяалагдаж байжээ.

Богд хаант засгийг 1924 онд халж, ардын захиргааг шинээр байгуулахад Хан Хэнтий уулын аймагт 24 сумтайгаар харьяалагдах болсон байна.

Ардын Засгийн газрын 1931 оны 2 сарын тогтоолоор Хан Хэнтий уулын аймгаас 10 хошууг шилжүүлэн Дорнод аймгийг байгуулсан түүхтэй.

1945 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор Чойбалсан аймаг гэж нэрлэх болж, аймгийн төвийг Баянтүмэн хот гэж нэрлэж байсан.

БНМАУ-ын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1962 оны 3 дугаар сарын 21-ний 68 дугаар зарлигаар Чойбалсан аймгийг Дорнод аймаг гэж нэрлэсэн.

Тус аймаг нь Засаг захиргааны 14 сум, 67 багтай, зүүн бүсийн тулгуур төв юм.

 Халх, буриад, барга, үзэмчин зэрэг үндэстэн зонхилон амьдардаг.


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2019.09.04-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1200  
Элсэн чихэр   кг     2100  
Цагаан будаа   кг     2300  
Шингэн сүү   литр     900  
Хонины мах   кг     8000  
Үхрийн мах   кг     10000  
Ямааны ястай мах   кг     8000  
Бензин А-80   литр     1880  
Бензин Ай-92   литр    

1940

 
Дизель түлш   литр    

2470

 
Ноолуур   кг     50000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

3000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он