ДОРНОД АЙМГИЙН ӨРХ, ХҮН АМЫН ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА ХЭВЛЭГДЭН ГАРЛАА.

Нийтэлсэн: 2019 он 07 сар 03. 01 цаг 41 минут

Энэхүү судалгаанд Дорнод аймгийн 2014-2018 оны хүн амын тоо, өсөлтийн өөрчлөлт, нас хүйсийн бүтэц, хүн амын төрөлт, дундаж наслалт, өрхийн өсөлт, хүн амын шилжилт хөдөлгөөн гэх зэрэг хүн ам зүйн үндсэн үзүүлэлтүүд, тэдгээрт гарсан өөрчлөлт болон хүн амын нийгмийн зарим үзүүлэлтүүдийн талаархи санал дүгнэлт гаргахыг зорилоо.

2018 оны жилийн эцсийн байдлаар 14 сумын 67 багт  24.6 мянган өрхөд 82.2 мянган хүн амьдарч байгаагийн 55.0 хувь нь аймгийн төвд, 14.8 хувь нь сумын төвд, 30.2 хувь нь хөдөө амьдарч байна. 2018 оны нийт хүн амын тоог 2017 оны хүн амын тоотой харьцуулж үзвэл 2587 хүнээр буюу 3.2 хувиар, өрхийн хувьд 494 өрхөөр буюу 2.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Хэрлэн сум 46609 хүн ам тоолуулсан байна. 3000-аас дээш хүн амтай Баяндун, Баян-Уул, Дашбалбар, Халхгол, Цагаан-овоо, нийт 5 сум байгаа юм.  Дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү сайтын "Салбарын танилцуулга" хэсгээс татан авч үзнэ үү.

 


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2020.04.01-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1500  
Элсэн чихэр   кг     2500  
Цагаан будаа   кг     2600  
Шингэн сүү   литр     2000  
Хонины мах   кг     9500  
Үхрийн мах   кг     12000  
Ямааны ястай мах   кг     9500  
Бензин А-80   литр     1835  
Бензин Ай-92   литр    

1853

 
Дизель түлш   литр    

2480

 
Ноолуур   кг     60000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

4500

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он

2020 он