СТАТИСТИК ХӨГЖИЛД ХӨТЛӨГЧ ХҮЧ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2013 он 12 сар 27. 02 цаг 27 минут

Үндэсний статистикийн салбарын хэмжээнд 2013 оныг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээгээр хангах шинэчлэлийн жил болгон зарласан ба энэхүү зорилгыг хэрэгжүүлэх, аймгийн эдийн засаг, нийгмийн 2013 онд х өгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг ханган ажиллах үүднээс хувиарын дагуу 10,11 дүгээр саруудад баг, сум, аймгийн түвшинд үе шаттайгаар нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулан ажиллалаа.
Сум, багийн түвшинд зохион байгуулсан хэлэлцүүлэг:Энэ оны 10 дугаар сард Хэрлэн, Хөлөнбуйр, Баянтүмэн, Цагаан-Овоо, Баян- Уул, Баяндун, Сэргэлэн сумдад "Статистик хөгжилд хөтлөгч хүч" гэсэн сэдвийн доор статистик мэдээллийг анхан шатнаас цуглуулах явцад баг, сумын түвшинд ямар хүндрэл бэрхшээл гарч байгаа болон мэдээллийг хэрэглэгчдэд хэрхэн хурдан шуурхай хүргэж хамтран ажиллах талаар харилцан ярилцаж нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт сумдын удирдлагууд болон багийн Засаг дарга, төрийн сангийн төлөөлөгч, иргэдийн төлөөлөл гээд нийт 140 гаруй ажилтан, албан хаагч нар хамрагдсан болно. Хэлэлцүүлгийн үеэр сумдаас нийт 30 гаруй санал хүсэлт гарсныг тухай бүр нь шийдвэрлэн нэгдсэн ойлголт тодорхойлолтонд хүрч санал солилцлоо.


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2019.09.25-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1200  
Элсэн чихэр   кг     2100  
Цагаан будаа   кг     2300  
Шингэн сүү   литр     1000  
Хонины мах   кг     8500  
Үхрийн мах   кг     10000  
Ямааны ястай мах   кг     8500  
Бензин А-80   литр     1880  
Бензин Ай-92   литр    

1940

 
Дизель түлш   литр    

2470

 
Ноолуур   кг     50000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

3000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он