Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн програмын давтан сургалтыг Хэрлэн суманд зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 18. 10 цаг 30 минут

Хүн ам, өрхийн мэдээллийн санг боловсронгуй болгох, улсын бүртгэлийн мэдээллийн сантай тулгалт хийж зөрчлийг арилгах ажлыг эрчимжүүлэх үүднээс аймгийн төвийн 10 багийн ажлын албаны ажилтнуудад хүн ам, өрхийн мэдээллийн сангийн талаар давтан сургалтыг зохион байгуулан Хэрлэн сумын 1 дүгээр сургуулийн мэдээллийн зүйн танхимд зохион байгууллаа.

 Хэрлэн сумын ажилтнуудын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, ХАӨМС-г хариуцан ажилладаг багийн зохион байгуулагч нарын 80 орчим хувь нь 6 дугаар сараас хойш солигдож, шинэчлэгдсэн тул ХАӨМС-гийн програмын сургалтыг дахин зохион байгууллаа.

Сургалтанд аймгийн төв буюу Хэрлэн сумын 10 багийн зохион байгуулагч, нийгмийн ажилтан гэсэн нийт 22 хүнийг хамруулан  2014.11.14-ний өдөр сургалтыг зохион байгуулан ажиллалаа.

Сургалтын үеэр 3 мэдээлэл хийсдсэн. ХАӨМС-гийн програмын суулгах, ашиглах болон “Хүн ам мэдээллийн сангийн цаашдын зорилго”, “Хүн амын мэдээллийн сан”-гийн талаар хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Отгон, мэргэжилтэн Ц.Цэцгээ нар мэдээлэл хийн дадлага ажил хийлгэсэн бол ХАӨМС-гийн гэрээт ажилтан Б.Солонго “Хүн амын мэдээллийн санг хөтлөх нь”, гэсэн сэдвийн хүрээнд сургалтыг жишээ татан харилцан ярилцах хэлбэрээр зохион байгууллаа.

Нэгдсэн ойлголт тодорхойлолтыг өгсний дараа програм дээр турших, дадлага хийх ажлыг зохион байгуулан ажилласан ба баг хооронд хүн ам, өрхийн шилжилт хөдөлгөөнийг хийлгэн өрхийн гишүүний болон өрхийн мэдээллийн шинэчлэх ажлыг хийж дадлагажууллаа.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

СТАТИСТИКИЙН ХЭЛТЭС


Сэтгэгдэл бичих

         7 хоногийн үнийн мэдээ
2020.02.12-ны байдлаар, төг  

Дорнод I гурил            

  кг      1500  
Элсэн чихэр   кг     2500  
Цагаан будаа   кг     2500  
Шингэн сүү   литр     2500  
Хонины мах   кг     8500  
Үхрийн мах   кг     1000  
Ямааны ястай мах   кг     8500  
Бензин А-80   литр     1880  
Бензин Ай-92   литр    

1940

 
Дизель түлш   литр    

2570

 
Ноолуур   кг     20000  

Боодолтой өвс 25 кг

  кг    

6000

 

7 хоногийн үний динамик дэлгэрэнгүй..

2014 он      2015 он       2016 он 

2017 он      2018 он       2019 он